Шуурхай мэдээ
Home / Мэдээ, мэдээлэл / Албан хаагчдад албаны сургалтыг зохион байгууллаа.

Албан хаагчдад албаны сургалтыг зохион байгууллаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны А/169 дүгээр тушаалаар батлагдсан 2018-2019 оны сургалтыг шинэлэг хэлбэрээр, үр дүнтэй зохион байгуулж мэдлэг, дадал, ур чадварыг дээшлүүлэх албан хаагчдын оролцоог нэмэгдүүлэх үүднээс албаны сургалтын төлөвлөгөөний дагуу 421 дүгээр нээлттэй хорих ангитай хамтран ажиллаж байна.

Албаны сургалтын төлөвлөгөөний батлагдсан хуваарийн дагуу 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хууль Сахиулахын Их сургуулийн ЭЗУНС-ийн Эрх зүйн онолын тэнхимийн багш, ахмад Т.Азжаргал “Захиргааны эрх зүй” сэдвээр 2 цагийн сургалт, 421 дүгээр нээлттэй хорих ангийн харуул хамгаалалтын байцаагч, хошууч Б.Гантулга “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль”-иар 2 цагийн сургалт, Архивын ерөнхий газрын мэргэжил арга зүйн удирдлагын газрын мэргэжилтэн У.Даариймаа “Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичиг”-ээр 2 цагийн сургалт, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Цэн Оюу” өрхийн эмнэлгийн их эмч Т.Солонго “Улаанбурхан, Элэгний В,С вирус”-ны талаарх ойлголт сэдвээр 2 цагийн сургалтыг тус тус зохион байгуулж, албан хаагчдын биеийн ерөнхий төлөв байдлыг үзсэн ба хэрхэн өвчлөлгүйгээр эрүүл зөв амьдрах дадал хэвшлийн талаар зөвлөгөө өгсөн. Мөн Хууль Сахиулахын Их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн харуул хамгаалалтын тэнхимийн багш, дэд профессор, доктор, ахмад Б.Галбадрах “Хорих ял эдлүүлэх ажиллагааны чиг хандлага” сэдвээр 1 цагийн сургалт, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Хууль Сахиулахын Их сургуулийн Удирдлагын академийн “Аюулгүй байдал стратегийн профессорын баг”-ийн дэд профессор, доктор /ph.D/ дэд хурандаа Г.Лхагвамаа “Судалгааны арга зүй” сэдвээр 2 цагийн сургалт, “Гэр бүл үнэ цэнэ” ТББ-ийн багш Г.Наранбаатар гэр бүлийн харилцааны талаар “Гэр бүл баяр хөөр хамтын аялал” сэдвээр 2 цагийн сургалт,  Хууль Сахиулахын Их сургуулийн Харуул хамгаалалтын тэнхимийн ахлах багш, ахмад Г.Хосбаяр “Хорих ангийн харуул хамгаалалтын журам”, “Хорих ангийн дотоод журам” харьцуулалтын сэдвээр 1 цагийн сургалт, 421 дүгээр нээлттэй хорих ангийн дарга, хурандаа Г.Тамир “Хамт олны зүй тогтол, үзэл баримтлал” сэдвээр 2 цагийн сургалт, 421 дүгээр нээлттэй хорих ангийн ахлах төлөөлөгч, ахмад А.Сайнбилэг “Хорих байрны дотоод журам” хууль”-иар 2 цаг, нийт 29 цагийн хичээл сургалтуудыг тус тус лекц, семинар, дасгал ажил, хэлэлцүүлэг, харилцан яриа хэлбэрээр нийт албан хаагчдад хүртээмжтэй байдлаар зохион явууллаа.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*