Шуурхай мэдээ
Home / Байгууллагын түүхэн замнал

Байгууллагын түүхэн замнал

ШШГЕГ-ын дэргэдэх “Хэрэмт Цамхаг” улсын төсөвт үйлдвэрийн газар нь 2007 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын А/30 тоот тушаалаар хорих байгууллагыг үйлдвэржүүлэх, ялтныг ажлын байраар хангах зорилгоор байгууллагдсан.

2007 онд жилд 10.000 м2 хуванцар цонх хийх хүчин чадалтай үйлдвэр, 2010 онд БНХАУ-ын “Иепү” компанитай гэрээ хийж, 10-н сарын хугацаанд 16,000 метр куб үйлдвэрлэх хүчин чадал бүхий хөнгөн блокны үйлдвэр барьж, 2012 оны 05 дугаар сарын 01-нд ашиглалтанд оруулан анхны бүтээгдэхүүнээ гаргасан.

“Хэрэмт цамхаг” Улсын төсөвт үйлдвэрийн газар нь харуул хамгаалалт, санхүү аж ахуй, үйлдвэр гэсэн бүтэц орон тоотойгоор үйлдвэрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2017 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд Шинээр батлагдах  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон холбогдох бусад хуулийн талаар алба хаагчдад сургалт зохион байгуулах, байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх заавар журмыг шинэчлэн боловсруулж батлах, сурталчилан хэрэгжүүлэх, Үйлдвэрлэлийг эрчимжүүлэн  алба хаагчдын ажиллах, амьдрах орчин нөхцлийг сайжруулж нийгмийн баталгааг хангахад анхаарах, санхүүгийн сахилга батыг сайжруулж, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулахад  үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.