Шуурхай мэдээ
Home / Мэдээ, мэдээлэл / Үйлдвэрийн нийт албан хаагчид албаны сургалтад хамрагдлаа.

Үйлдвэрийн нийт албан хаагчид албаны сургалтад хамрагдлаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны А/169 дүгээр тушаалаар батлагдсан 2018-2019 оны сургалтыг шинэлэг хэлбэрээр, үр дүнтэй зохион байгуулж мэдлэг, дадал, ур чадварыг дээшлүүлэх албан хаагчдын оролцоог нэмэгдүүлэх үүднээс албаны сургалтын төлөвлөгөөний дагуу 421 дүгээр нээлттэй хорих ангитай хамтран ажиллаж байна.

Албаны сургалтын төлөвлөгөөний хүрээнд ХСИС-ийн ШШГС-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлал төвийн эрхлэгч, Хууль зүй ухааны доктор, дэд профессор багш, хурандаа Б.Алтангэрэл “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн агуулга” сэдвээр, ХСИС-ийн удирдлагын ухааны профессорын багийн багш, дэд профессор цагдаагийн хошууч А.Гантуул “Төрийн албаны тухай хууль”-иар, ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн багш, хошууч Б.Манлайбаатар “Зөрчлийн тухай хууль”-иар, 421 дүгээр нээлттэй хорих ангийн дарга, хурандаа Г.Тамир “Харилцааны менежмент” сэдвээр, ХСИС-ийн Хууль сахиулахын удирдлагын сургуулийн багш, хурандаа Б.Одбаатар “Төрийн албан хаагчийн имиж” сэдвээр, ХСИС-ийн Хууль сахиулахын удирдлагын сургуулийн багш, Түмэндэлгэр “Манлайлал” сэдэвээр, Өмгөөллийн “Юу би хуульчид” Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн өмгөөлөгч Т.Отгонпүрэв, Б.Түвшинбаяр, Б.Бум-Аюуш “Зөрчлийн тухай хууль”-иар, ХСИС-ийн ШШГС-ийн нийгэм сэтгэл зүйн тэнхимийн багш, ахмад Б.Мөнхбаатар “Хувь хүний хөгжил, багаар ажиллах чадвар” сэдвээр, ХСИС-ийн ШШГС-ийн иргэн, захиргаа, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх тэнхимийн багш, ахлах дэслэгч Ц.Баяртбаатар “Илтгэх, мэлтгэлзэх урлаг” сэдвээр, 421 дүгээр нээлттэй хорих ангийн дарга, хурандаа Г.Тамир “Цагийн менежмент” сэдэвээр нийт албан хаагчид сургалтанд хамрагдлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*